“МОДУН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТБАЯРЫН “LA COLINA” ХОТХОНЫГ ХӨГЖЛИЙН БАНК БОРЛУУЛНА

Д.УЛСБАЯР
2023/06/07

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЗАХИРАЛ АСАН Б.ЧОЙЖИЛЖАЛБУУД 27,2 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН АСУУДЛААР ХАМТ ШАЛГАГДАЖ БАЙГАА “МОДУН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТБАЯРЫН “LA COLINA” ХОТХОНЫГ ХӨГЖЛИЙН БАНК БОРЛУУЛНА

Хөгжлийн банк  чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж байгаа. Улмаар тус банкны мэдэлд бүрэн шилжсэн эхний ээлжийн 18 үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажил эхэллээ.

Үүнд, "Модун" ХХК-ийн зээлийн өр төлбөрт авсан “Ла Колина” бичил хорооллын 12 байр багтжээ.


Ингээд Хөгжлийн банкнаас иргэдийг орон сууцжуулах зориулалтаар зээл авсан “Модун” ХХК-ны талаар товч мэдээллийг хүргэе.

“Модун” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Спорт цогцолборын урд талд галлерей үйлчилгээний талбайтай, 164 айлын орон сууц барихаар 2018 онд Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн зээл авчээ.  Улмаар “Наран-ухаа” буюу “La colina” хотхоныг барьж эхэлсэн байна.

Ийнхүү иргэдийг орон сууцжуулах төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан “Модун “ХХК нь зээлээ төлөлгүй Монголбанкны чанаргүй зээлдэгч ангилалд орж, өдгөө “La colina” хотхоны зарим байр Хөгжлийн банкны мэдэлд шилжээд байгаа юм.

-“МОДУН” ХХК-НЫ ЗАХИРАЛ Д.БАТБАЯР ХБ-НЫ ДЭД ЗАХИРАЛ АСАН Б.ЧОЙЖИЛЖАЛБУУД 27,2 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН ҮҮ-

Тэгвэл “Модун” ХХК-ны захирал Д.Батбаяр нь Хөгжлийн банкнаас дээрх санхүүжилтийг авахын тулд тус банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд хахуул өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тодруулбал, “Модун” ХХК-ны захирал Д.Батбаяр нь өөрийн эзэмшлийн “Боролзой” ХХК-иараа дамжуулан Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд 27,2 сая төгрөгийн хахууль өгсөн нь мөрдөн байцаалтын явцад ил болсон гэх мэдээлэл байгаа юм.

Өдгөө “Модун” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаяр мөнгө угаах хэрэгт яллагдагчаар татагдан Хөгжлийн банкны шүүх хуралд шүүгдэж байна.

Сонирхолтой нь тэрбээр Хөгжлийн банкнаас зээл авах үедээ Худалдаа хөгжлийн банкинд 5.8 тэрбумын зээлтэй байжээ. Үүнийгээ хэвийн төлөлттэй, хэвийн ангиллын зээл байсан гэж өөрөө мэдүүлдэг ч Мөрдөн шалгах ажлын явцад  Худалдаа хөгжлийн банкны тусгай газрын мэргэжилтэн Ганболд гэгч Модун ХХК-ийн захирал манай дээр хэвийн бус ангиллын зээлээ хэвийн ангилалд шилжүүлмээр байна. Монголбанканд хандаад өгөөч гээд манай захиралтай уулзсан. Үүний дагуу манайх захирлын хурлаар оруулж шийдвэрлэсэн” гэж мэдүүлсэн байдаг. 

Бид дээрх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ. Мөн Хөгжлийн банкны ажилчдыг борлуулалтын ажилчид болгож хувиргасан барилгуудын мэдээллийг цувралаар хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 50 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 55 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр