Сингапур улсад хүндийн өргөлтийн олон улсын тэмцээн гурван насны ангилалд болж байна. Манай улсаас ахмадын ангилалд хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцож хоёул алтан медаль хүртлээ.
Тодруулбал, тэмцээний ахмадын эмэгтэйчүүдийн 81кг-н жинд З.Мөнхнасан, 87кг-д С.Саранцэцэг нар алтан медаль хүртжээ. Тус тэмцээнд 14 орны 350 гаруй тамирчин өрсөлдөж байгаа аж.