Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT EXPO-2023” арга хэмжээ зургаадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох талаар мэдээлж байна.
Б.Батцэцэг: "Уг арга хэмжээ 2021 оноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд хиймэл оюун ухаанаар үүсгэсэн дуу, хөгжим, metaverse-ийн талаар мэдээлэл хүргэх болно. Amazon, Google, Huawei гэх мэт томоохон байгууллагын төлөөлөгчид ирнэ. Мөн технологийн шилдэг 150 компани, үндэстэн дамнасан олон улсын 10 гаруй байгууллагууд нэгдэх юм. Энэ нь төр, хувийн хэвшлийн нягт холбоотой ажилласны үр дүн. Тухайн өдөр маш олон сонирхолтой контентууд танилцуулна" гэв.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.