VANDEBO: БҮХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ ДУУСЛАА

Н.ЦАЦРАЛ
2023/06/05

 Тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэгээр яахын аргагүй VANDEBO орно. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болдог гэхэд хэлсдэхгүй. Тус хамтлагийг  “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг. Г.Энэрэл  “Vandebo” хамтлагийн залуус маш тууштай, аливаа зүйлийг хурдан сурдаг. Энэ нь тэдний бусдаас ялгарах онцлог, амжилттай яваагийн шалтгаан хэмээн ярьж байсан удаатай.  

Нэг үед гэхэд л тэднээр маркетинг хийх гэж мартагдсан одууд хүртэл хамтын дуу хийдэг байж. Сонгуулийн шуургад өртсөн залуус нэг хэсэг нам гүн уран бүтээлээ хийж байсан ч "Зуны зугаа" шоу тоглолтоор тэсрэлтээ хийхээр шийдсэн. Гэвч байдал санаснаар болсонгүй. Тоглолт дуусахад цэнгэлдэх хогоор дүүрсэн байгаа зургууд цахим орчинд түгсэн. Иргэдийг ихээр бухимдаж байсан үйл явдалд тус хамтлаг тайлбар өгчээ.

Тэдгээр " Цэнгэлдэхийн дотор болон гадна хогийг цэвэрлэлээ. Сошиал орчинд буруу ташаа мэдээлэл явж л байна. Гэхдээ яахав ээ угаасаа тэгдэг л хойно. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аливаа шоу тоглолт, фестиваль дууссаны дараа их хэмжээний хог гардаг нь хэвийн үзэгдэл. Ганц манай оронд биш дэлхийн бусад хотуудад ч ийм л байдаг. Хамгийн гол нь тэр хогийг дараа нь цэвэрлэдэг. Яг энэ зарчмаар бид бүх хогийг  цэвэрлэж дууслаа. Мэдээж хоггүй цэвэрхэн байхыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бид ч тоглолт эхлэхийн өмнө үзэгчдэдээ хогоо битгий ил задгай хаяарай. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалсан. Дор бүрнээ хичээж байж бидний хүсээд байгаа орчин нийгэм илүү сайхан гэрэл гэгээтэй болно. Тиймээс дан ганц чи дан ганц би гэж хэн нэгэн рүүгээ буруу өгөлгүй хамтдаа л хичээе. Эцэст нь Vandebo- той хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. 

Жич: Тоглоомын талбайн эвдэрсэн бүх зүйлсийг засаж, шинээр сольж өгөхөөр болсон" гэв. 




0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 6 цагийн өмнө
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28