“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

Н.ЦАЦРАЛ
2023/06/02

"Гэгээн Муза 17" олон улсын театрын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтуудыг энэ оны есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Мөн есдүгээр сарын 15-нд Чингисийн хүрээ цогцолборт "Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ мэргэжлийн театрын үндэс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна.

Түүнчлэн "Органик боди" физикл сургалт есдүгээр сарын 16-ны бямба гарагт "Bee" театрын байранд болох бол улаан хивсний ёслолыг 17-ны ням гарагт 17:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Мөн тухайн өдрийн 18:00 цагт Соёлын төв өргөөнд Шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

МУАЖ, "Гэгээн Муза" академийн тэргүүн С.Сарантуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монголын үндэсний театрын урлагийн үндэслэгч ноён хутагт Данзанравжаагийн 220 ойн хүрээнд энэ жил наадмаа зохион байгуулахаар төлөвлөсөн.

Бид үндсэн таван төрлөөр драмын урлагийн уран бүтээлчдийг шалгаруулдаг.

Нэгдүгээр үе шатанд уран бүтээлчдийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийн дагуу шүүгчид биечлэн болон бичлэгээр очиж бүтээлүүдээ үздэг. Энэ жил 60 гаруй уран бүтээл ирсэн. Тавдугаар сарын 22-ны өдөр бид үзлэгээ явуулж дууслаа. Гэгээн оюунаараа шүүсэн шүүгчдэдээ бид талархаж байна.

Энэ жил дөрвөн үндсэн буюу

  • драм,
  • хүүхдийн,
  • нэг хүний,
  • хоёр хүний жүжгийн төрөл орсон.

Харамсалтай нь хөгжимт жүжгийн төрөл шаардлага хангахгүй байсан учраас энэ удаагийн наадмаас хасагдлаа. Манай шалгаруулалтын журамд 3-аас дээш уран бүтээл байдаг. Тэгж байж цомын төлөө өрсөлддөг. Манайд гурван хөгжимт жүжгийн бүтээл ирснээр хоёр нь шаардлага хангаж байсан. Мэргэжлийн үүднээс судлаачид, найруулагч шүүж байна.

Энэ удаагийн наадамд гадаадын 22 орны 33 бүтээл ирсэн. Найман бүтээл шалгарсан. Энэ удаад шүүгчдийн бүрэлдэхүүнд гаднаас дөрвөн хүн ажиллахаар болсон" гэлээ.

Драмын жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

  • "Сычуаний сайн хүн" /найруулагч Э.Ёндоншарав, зураач Анна Гребенникова, шилдэг эрэгтэй гол дүр Н.Ялалт, туслах эрэгтэй дүр Б.Шинэбаяр, эмэгтэй гол дүр Т.Хулан, эмэгтэй туслах дүр Н.Сувд/
  • "Тамгагүй төр" /Шилдэг найруулагч Б.Баатар, шилдэг тайзны зураач Д.Ганзориг, шилдэг хөгжмийн зохиолч Б.Одбаяр, шилдэг хөгжмийн зохиолч Бирваа, эрэгтэй гол дүр Д.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, эмэгтэй гол дүр У.Уранчимэг, туслах эмэгтэй дүр О.Дөлгөөн/
  • "Опал" /эрэгтэй туслах дүр Ц.Төмөрбаатар, эмэгтэй гол дүр О.Энхтуул, эрэгтэй гол дүр Т.Сэргэлэн, хөгжмийн зохиолч Цэцэн, Д.Нямхүү, зураач О.Баярмагнай/
  • "Шөнө буусан аадар" /Хөгжмийн зохиолч Ж.Ган-Эрдэнэ, эрэгтэй дүр Г.Эрхэмбаяр, шилдэг эмэгтэй гол дүр Д.Ганцэцэг, шилдэг эрэгтэй туслах дүр Л.Сөрөлт, туслах эмэгтэй дүр Ч.Баярмаа/
  • "Инээмтгий хүн" /шилдэг найруулагч Д.Даваасүрэн, зураач Б.Анхбаатар, хөгжмийн зохиолч Д.Жамбалов, эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг, туслах дүр О.Итгэл, гол эмэгтэй дүр Г.Энэрэл/
  • "Ууган хүү "

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • "Миний аав супер баатар" /найруулагч, зохиолч Б.Мөнх-Амьдрал, шилдэг тайзны зураач Т.Түмэн-Өлзий, гол дүр Д.Асардарь, шилэдэг эрэгтэй туслах дүр Б.Золжаргал, шилдэг эмэгтэй туслах дүр Г.Отгонцэцэг/
  • "Асаж буй толгод" /тайзны зураач Б.Сайханбаяр, эрэгтэй туслах дүр Эрдэнэхүү, Энхтулга, найруулагч зохиолч Г.Мишээл/
  • "Шидэт модны үр" /шилдэг зохиолч, найруулагч, шилдэг эмэгтэй гол дүр Л.Хишигсүрэн,  туслах эмэгтэй дүр Дунгаамаа, тайзны зураач Г.Хашцэцэг/
  • "Хамгийн том олз" /зохиолч Н.Мандал, найруулагч Э.Дашзэвэг, тайзны зураач Бат-Эрдэнэ, гол дүр Гансэлэм, эмэгтэй гол дүр Номинчимэг/
  • "Модон зам" /шилдэг найруулагч Батнайрамдал, зураач Бат-Эрдэнэ, шилдэг эрэгтэй гол дүр Сүхбаатар, эмэгтэй гол дүр  Баярчимэг, туслах дүр Дарь, шилэдэг эрэгтэй туслах дүр Цэрэнчимэд/

Хоёр хүний жүжгийн төрөлд

  • "Хунгийн дуу" /шилдэг найруулагч Баттулга, эрэгтэй дүр Мөнхдэлгэр, Бат-Эрдэнэ/
  • "100 иений тус" /найруулагч Амартүвшин, шилдэг эмэгтэй дүр Ариунтуяа, эрэгтэй дүр Мөнхбаатар/
  • Румыний "1001 шөнийн үлгэр"
  • Буркина фасогийн "Задлан"
  • Уругвайн "Рио"
  • Солонгосын "Зэрлэг онгоноороо" жүжиг

Моно жүжгийн төрөлд

  • "Хэмхэрхий дүрснүүд" /найруулагч Эрдэнэ-Очир, зураач Эрдэнэжаргал, шилдэг эмэгтэй дүр Мөнхчимэг/
  • "Галт шувуу"  /найруулагч Жавхлантөгс, тайзны зураач Бат-Эрдэнэ, шилдэг эмэгтэй дүр Одгэрэл/
  • "Би ирлээ" /найруулагч Адъяабаатар, шилдэг эрэгтэй дүр Батмөнх/
  • "Ричард гурав" /шилдэг найруулагч Баттөмөр, шилдэг эрэгтэй дүр Даваахүү/
  • Италийн "Элвад үйлдвэрлэв" жүжиг
  • Польшийн "Элсэн цаг"
  • Испанийн "Салхин сүйт бүсгүй"




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28