Тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн алтан үеийн жүжигчдийн нэг МУАЖ П.Цэрэндагва билээ. Өдгөө 75 настай жүжигчин одоо ч Драмын театрын тайзнаа гялалзаж явна.
Нам тайван амьдралтай чадварлаг жүжигчин өөрийн бодлоо олон нийтэд хуваалцжээ. Тэрбээр "Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчихож. Би алт мөнгөний тухай ярих гэсэнгүй. Аавын аяга гэдэг бол модны үндэс ухаад хийчихсэн зүйл ч байж болно. Аавын аяганд юу ордог гээч өглөө бүхний цайны дээжийн дараах идээний дээж бүхэн ордог. Аавын аяга дандаа дүүрэн байдаг. Дундуур байна гэж ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ аавын аягаар дамжуулаад хүнийг хүндэтгэх хүндэтгэл, эрэмбээ мэдрэх мэдрэмж, өмчид хандах хандлага энэ бүхнийг хүүхдэд суулгаж өгдөг" гэжээ.