Зургаан чиглэлд шөнийн автобус явна

Н.ЦАЦРАЛ
2023/05/31

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ. Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.

Үүний дараа Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1-н гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 16 минутын өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 18 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 19 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 21 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 21 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО 23 цагийн өмнө
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2023/09/25