СБД-т үйл ажиллагаа явуулдаг “Тус-Дэм” ТББ-нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эцэг эхийн зөвлөл, Японы хүүхдийг ивээх сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамт олонтой хамтран “ХҮҮХЭД БҮР БЭЛЭГТЭЙ” аяныг зохион байгуулж тус дүүргийн 13-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ баярын бэлэг гардууллаа.