Манай улсад сүмо бөхийн хорхойтнууд олон бий. Уран мэхийг уралдуулж, ур ухаанаа гайхшруулдаг энэхүү спортын үнэнч үзэгчдийн нэг болох эмээ, өвөөгөө баярлуулах зорилгоо реппэр Big Gee биелүүлжээ. Тэд Монголын сүмоч ёкозүна Тэрүнофүжид хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэж, хамтдаа дурсгалын зургаа татуулжээ.
Эхнэр болон эмээ, өвөөгийнхөө хамтаар аралын Япон орноо ирсэн тэрээр тэмцээний арын хэсэгт зочилжээ. Гэрийн сайн эзэн, хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн аав хэмээн олон нийтэд үнэлэгддэг тэрээр эмээ, өвөөдөө ч мөн ачлалтай сайн хүү ажээ.