Т.Энх-Амгалан: Дүүрэг хорооны ажилгүй 120 иргэнийг цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулж ажилладаг

Н.ЦАЦРАЛ
2023/05/26

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд зургаан удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар хоёр дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй юм.

Цэвэрлэгээний талаарх зарим мэдээллийг Захирагчийн албаны Ахлах мэргэжилтэн Т.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр ""Хотоо угаая" аяны хүрээнд дүүргүүд болон аж ахуй нэгжүүдийн харьяа байгууллагууд идэвхтэй хамрагдаж байгаа. Дүүргүүд маань байгууллагуудаа уриалж ойр орчмын 50 метрийн зайд байгаа гадна талбайг цэвэрлэхээр хуваарь гарган ажиллаж байна. Нийслэлийн Улаанбаатар хотын Захирагчийн албаны хувьд харьяа газрууд болон хот тохижилтын газар өглөөний 5 цагаас эхлээд авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд чийгтэй цэвэрлэгээ хийж ажиллаж байна. 

Мөн захирагчийн албатай хамтран иргэдийн бүлэг ажилладаг байгаа. Хорооны ажилгүй 120 иргэнийг цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулж ажилладаг. Энэ хүрээнд дээрх 120 иргэн маань "Хүүхдийн баяр"-ыг угтаад СӨХ-ны хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэдэг.

Жил болгон зохион байгуулдаг зургаан удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгжүүдийг идэвх санаачилгатай оролцоорой хэмээн уриалж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 12 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 13 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 14 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 15 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 16 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 16 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 17 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 18 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 19 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 20 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 20 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 20 цагийн өмнө