Ч.Хүрэлбаатар: Юун архи уух хоёр орны хамтын ажиллагаа ярьж байсан

Н.ЦАЦРАЛ
2023/05/26

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр шөнө “Хятадын иргэдтэй архидан согтуурч, мөрийтэй тоглож байгаа” гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл олон нитийн сүлжээгэр цацагдсан. Тэрээр уг асуудалдаа тайлбар хийжээ.  

Ч.Хүрэлбаатар"БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчихөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ.

Хариу өгье:1. Монгол улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компаний төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай 2 орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.

2. Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултанд хариулсан байдаг.

3. Орой Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож Монгол улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж суусан.

  4. Арга хэмжээнд би 1 цаг 30 орчим минут суухдаа юун архи дарс уух, тоглох, 2 орны хамтын ажиллагаа, айлчлалын талаар санал бодлоо ярьж байлаа.
Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ.

 
Намайг муулах ч яах вэ? Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ. БНХАУ-ын элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ ээ л гэл ээ. 2 улсын хооронд сэв суулгах юм болж байна" гэв. 


2
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
МАРГААН ДАГУУЛСАН НОГООН АВТОБУСЫГ ТӨВ ТАЛБАЙД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
НҮҮРС, ЗЭС, ЦАЙРЫН ЭКСПОРТ ӨССӨН Ч БҮГДИЙНХ НЬ ҮНЭ БУУРЧЭЭ Өчигдөр
2030 ОН ГЭХЭД ШАТАХ ТҮЛШНИЙ ЭРЭЛТ ДЭЭД ТҮВШИНД ХҮРНЭ Өчигдөр
ХЯТАД БҮХ ХУЛСНЫ БААВГАЙГАА АНУ-ААС ЭРГҮҮЛЭН АВНА Өчигдөр
ПОП ДИВА НАР ЯМАР ХОББИТОЙ ВЭ? Өчигдөр
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХНХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА, ТҮҮНЭЭС ДЭЭШ АЛБАН ТУ… Өчигдөр
2024 ОНД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100,000 ТӨГРӨГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО Өчигдөр
НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН АНХНЫ 17-ИЙН ХЭРЭГ ХААШАА ЗАМХРАВ? Өчигдөр
О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГЫГ ЯЛЖ, “ПАРИС 2024“ ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА Өчигдөр
ШҮҮХЭЭС ЗАЛИЛАН ХИЙСЭН Г.БУЯНДОРЖИЙГ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГООД ӨНГӨРЧЭЭ Өчигдөр
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОДОГ ЭТГЭЭДҮҮДЭЭС ₮135 САЯЫН АЛТЫГ ХУ… Өчигдөр
“МИАТ КОМПАНИ 2011 ОНООС ХОЙШ ХӨДЛӨӨГҮЙ НИСЛЭГИЙН ТИЙЗНИЙХЭЭ ҮНИЙГ 10-… Өчигдөр
БАЯНБҮРДИЙН ТОЙРГООС ХОЙШ "ДЭНЖИЙН 1000"-ЫН ЦАГААН БАЙР ХҮРТЭЛХ ЗАМЫГ … Өчигдөр
П.НАРАНБАЯР: НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВСАН АВТОБУСНУУДЫГ ЯАГААД НУУЦАД ХАМ… Өчигдөр
ЭРЭН ХАЙЖ БАЙСАН ХҮҮГИЙН ЦОГЦОС ДЭРСЭН ДУНДААС ОЛДСОН. ЭНЭ ТАЛААР ЦЕГ … 2023/09/29
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ 2023/09/29
ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСРЭГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ЗАСГИЙН ГАЗА… 2023/09/28
М.БАДАРЧ: ОЛОН ЖИЛИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨ ХАМГААЛЖ, ХАРДАХ ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭН… 2023/09/28
Б.МАХБАЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАСАН ҮНДЭСЛЭЛЭЭ ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖЭЭ 2023/09/28