Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго хэмээн залуусын жагсаалыг удирдаж байсан жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр "Х"-г хэл амаар доромжилсон хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн Зөрчлийн тухай хуулийн дагуу долоо хоног баривчлах шийтгэл оноолоо.
Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өгсөн мэдээлэлдээ "Нэг хоногийн дотор гурван байцаагч солигдоод шүүх хурал маш хурдан болж өндөрлөлөө. Хэд хоног хорих ангид орохоор боллоо. Гэхдээ хориход ороод гарч ирсэн ч гэсэн хэзээ ч Засгийн газар, Хууль зүйн сайдыг мундаг байна гэж хэлж чадахгүй. Намайг хууль зөрчөөгүй гэдэгт итгээрэй. Бясалгаж байгаад гараад ирье. Өнөөдөр уг нь миний хүүхдийн төрсөн өдөр. Маш олон зүйл төлөвлөсөн байлаа. Харамсалтай юм. Сайхан цаг ирэх болтугай" гэжээ.