ТАНИЛЦ: С.БЯМБАЦОГТЫН ДҮҮ НАРЫН ААЛЗНЫ ТОР ШИГ КОМПАНИУД

Д.УЛСБАЯР
2023/05/23

Хөгжлийн банкны сонсголоос бултсан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын дүү нар болох С.Балжинням, С.Батчулуун нарыг ЦЭГ онцолж байна.

С.Бямбацогтын хамааралтай гэх “Ньюпрогресс групп” ХХК гурван охин компанитай. Тодруулбал, “Ньюпрогресс” ХХК, “Вестернхолд” ХХК, “Пропер ланд” ХХК гэж сална.  “Ньюпрогресс” ХХК-ийн захирлаар С.Бямбацогтын дүү С.Баянчулуун ажилладаг бол гол өмчлөгч нь Г.Сономжамц гэгч.

Дээр дурдсан “Вестернхолд” ХХК нь мөн л “Алтай трест” ХХК гэх охин компанитай. Хөгжлийн банкны сонсголд нэр бүхий эдгээр компаниудын захирлууд буюу С.Бямбацогтын дүү нар дуудагдсан гэсэн үг. 

“Вестернхолд” ХХК-ийг С.Бямбацогтын дүү нарын нэг болох С.Балжинням нь өмчилдөг бол “Алтай трест”-ийг нөгөө дүү нь болох С.Баянчулуун өмчилж байна.

Харин дээрх нэр бүхий компаниудын захирлаар Б.Шүрэнчимэг гэгч ажилладаг. “Алтай трест” ХХК-нд 2022 оны наймдугаар сард захирлаар томилогдож байсан бол “Вестернхолд” ХХК-нд он гараад удаагүй гүйцэтгэх захирал хийх болжээ.

Тэгвэл “Алтай трест” нь дахиад охин компаниудтай. “Термальгига ваттс” ХХК, “Монгол есөн зуун ерөн ес нэгдэл” ХК, “Эй жи жи эс” ХХК гэж задарна. Охин компаниуд ч охин компаниудтай. Зүгээр л компанийн аалзны тор үүссэн гэсэн үг.

1.Дээрх томоохон компаниудаас гадна С.Баянчулуун нь “Ховд аймгийн Сагсан бөмбөгийн нэгдсэн холбоо” НҮТББ, “Алтайн барс” клуб, “Хан төгөл апартмент” ХХК, “Хан төгөл эстэйтс” ХХК, “И энд Эй инфотек” ХХК, “Бизнес девелопмент групп” ХХК зэргийг эзэмшиж, өмчилдөг

2. Харин С.Балжинням нь “Тод консалтинг” ХХК, “Алтайн зам” ХХК, “Их монгол оргил” ХХК,  “Эвент ин монголия ноён өргөө” ХХК “Алтайн зам майнинг” ХХК, “Нью вестерн майнинг” ХХК, “Эн Пи петролиум” ХХК, “Чандмань өлзий бадрах” ХХК-иудыг эзэмшиж, өмчилдөг.

Өнөөх хэл ам дагуулаад байдаг “Алтайн зам” ХХК-ийг С.Балжинням  өмчилдөг нь үүнээс харагдаж байна. Энэхүү компани нь Ховд аймгийн Дарви суманд орших Хөшөөтийн нүүрний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Цаашилбал, “Алтайн зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Энхбат гэгч ажилладаг. С.Балжиннямаас гадна М.Нямдаваа, Б.Билгүүн нар өмчилдөг гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхбатын нэр дээр “Алтай строй” ХХК, “Алтан мөнгөн овоо” ХХК бүртгэлтэй буюу өмчилж, эзэмшдэг хэлбрээр байдаг.  “Алтай строй” ХХК-ийн мэдээлэлтэй танилцваас мөн л С.Бямбацогтын дүү С.Баянмөнхтэй холбогдоно. Гэхдээ тус компанийг С.Баянмөнх үүсгэн байгуулсанч өнгөрсөн сонгуулийн дараа буюу 2021 онд эзэмшигчээр нь Б.Энхбатыг, гүйцэтгэх захирлаар нь Б.Мянганбуу гэгчийг бүртгүүлсэн. Үүнийг хэвлэлийнхэн халхавч төдий зүйл гэж хардаж байгаа. Учир нь “Алтай строй” ХХК нь Хөшөөтийн нүүрсний уурхайн нүүрсийг Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтоор дамжуулан урд хөршрүү гаргах тээвэрлэлийг хариуцдаг.  Хэрэв С.Баянмөнх эл компаниа Б.Энхбатын нэр дээр шилжүүлээгүй байсан бол С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчил яригдах байсан биз.

3. Тэгвэл одоо С.Бямбацогтын гурав дахь дүү С.Баянмөнхийг удирдаж эзэмшдэг компаниудтай танилъя. Тэрбээр, “Жи Эн Эс” ХХК, “Жи Би Монгол транс” ХХК, “Булганмах маркет” ХХК зэрэг басхүү хэдэн компанид хувьцаа эзэмшиж, өмчилдөг.

Энэ мэтээр С.Бямбацогтын төрсөн дүү нар болох С.Балжинням, С.Баянчулуун, С. Баянмөнх нарын эзэмшдэг компаниудын зах зух л гэхэд ийм байна. Тэд энэ олон компаниараа хаанаас ямар тендер авсан, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохуйц юу байна гэхчлэн бид дараагийн дугаартаа мэдээлнэ. 







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг с… 13 цагийн өмнө
ЭСРЭГ КНОП: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДВЭЛ ПАРЛАМЕНТ ДОРОЙТОЖ, С… 14 цагийн өмнө
Прокуророос БЗС-гийн асуудалд холбогдсон бүх хүнд "Эрүүгийн хэрэг" нээ… 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ОДОНТОЙ Б.БАЯРСАЙХАН ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ ХҮСЛЭЭ УЛАМЖИЛЛАА 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент шинэ 30 жилийг эхлүүлэх реформ х… 15 цагийн өмнө
2024 оноос 126 гишүүнтэй болохыг БАТАЛЛАА 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг … 16 цагийн өмнө
Х.Булгантуяа: Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд 900 тэрбум төгрөг зарц… 17 цагийн өмнө
ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЗӨВХӨН ЭНЭ САРД Л ГЭХЭД ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨСЛҮҮДЭД… 18 цагийн өмнө
Зургаан чиглэлд шөнийн автобус явна 19 цагийн өмнө
"СЭМҮТ" ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛЖЭЭ 20 цагийн өмнө
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчэ… 20 цагийн өмнө
"Хүүхэд бүр бэлэгтэй" аян зохион байгуулагдлаа 20 цагийн өмнө
Өнөөдөр тогны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Алга болсон нэг настай хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүргэжээ 21 цагийн өмнө
М.Амилал Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга боллоо 22 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн шатрын улсын аваргаар Э.Хүслэн тодорлоо 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Ой зургаан сартай хүүхэл алга болжээ 22 цагийн өмнө