Малчид дуулж байна-2023 шоу шилдэг оролцогчдоо авто машин гардууллаа

Н.ЦАЦРАЛ
2023/05/18

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз  “Малчид дуулж байна” улсын уралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж  2023 оны 5 сарын 16-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд “Гала” тоглолтыг хийж  шилдэг оролцогчдоо тодрууллаа. 

Энэ удаад 500 орчим малчин оролцсоноос шилдэг 22 оролцогчийг  шалгаруулсан бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин,сумын алдарт уяач Л.Баасан тэргүүн байрыг эзэлж автомашин, хурдан удмын адуу, клип хийлгэх эрхээр шагнууллаа. Удаах байрыг  Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин З.Болормаа эзэлсэн бөгөөд зөөврийн сууц, хурдан удмын адуугаар шагнуулсан бол гутгаар байрын шагналыг  Төв аймгийн Заамар сумын малчин Т.Баасансүрэн хүртэж мотоцикль,хурдан удмын адуугаар шагнагдлаа. Тусгай байрыг шагналыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин Б.Лувсангомбо, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин О.Чинзориг нар хүртлээ.

 Уг нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол сат network  компани, ивээн тэтгэгчээр Их Засаг ОУИС болон Хүнс экспресс компани ажиллажээ. ” Малчид дуулж байна-3” шоу нэвтрүүлгийн зураг авалт 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд нийтдээ 855 минутын нэвтрүүлгийг үзэгч түмэндээ зориулан хүргэсэн байна. Энэхүү шоу нэвтрүүлэг нь  Монгол үндэсний их өв, дуун соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 19 цагийн өмнө
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28