БНСУ-ын алдарт жүжигчид болох Шин Мин А, Ким Ү Бин нар Солонгос улсдаа төдийгүй дэлхийд үлгэрлэсэн хосуудын нэг. Урлагийн салбарт хосууд цагийн хувиарын асуудлаас болоод харилцаагаа нь дуусгавар болгох тохиолдлууд ихээхэн гардаг. Харин тэдний хувьд энэ бэрхшээл юу ч биш гэхэд буруудахгүй. Тэд одоогоос 8 жилийн өмнөөс эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд хосууд 2022 онд үзэгчдийн хүртээл болсон "Our Blues" олон ангит кинонд хамтран тоглосон.
Мөн жүжигчин Ким Ү Бин ховор төрлийн хамар, залгиурын хорт хавдраар өвчилөн хоёр жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд Ким Ү Бинийг халамжилж байсан Шин Мин А хайр дурлалаа ямар бат бөх болохыг энэ үеэрээ батлан харуулсан гэдэг.
Хосууд өнгөрсөн жил Парист болзож байгаад папарацид өртөж байсан. Харин энэ жил тэд Индонезын Бали арал дээр болзжээ.