Загвар өмсөгч О.Билгүүн Эрээн-Замын Үүдийн үнэн төрхийг илчлэв

Н.ЦАЦРАЛ
2023/05/16

Яг түүн шиг шоуны шилдэг оролцогч гэдгээрээ ард түмэнд илүү танигдсан О.Билгүүн одоо явуулын хоолны бизнecийг трэнд болгохоор ажиллаж байгаа. Түүний удаах эхнэр Next top model тв шоунд xүч үзээд амжсан. Хосууд хамтдаа загварын агeнтлаг ажиллуулж алтан тайзандаа дараагийн үeийг бэлдэхэд хувь нэмэрээ оруулсаар байгаа. 

Тэгвэл загварын салбарын нэгэн өнгө төрхийг бий болгодог О.Билгүүн Эрээн-Замын Үүд-н үнэн төрх талаар цахим хуудаснаа бичжээ. 

Тэрээр “За буцахдаа хуучин цагаа нэг дурсан эрээний хатаасан, нойтон жимсээ аваад нийтийн тэргэндээ суугаад явахаар шийдээд процессын дагуу явлаа… Уул нь Хятад улс бидэнд сайхан байшин бариад өгсөн боловч “Бид хөдөөнөөс явсан ч хөдөө биднээс явсангүй” гэдэг үг санаанд оров.

 “Бид хөдөөнөөс явсан ч хөдөө биднээс явсангүй” гэдэг үг санаанд оров. Тэр зохион байгуулалтгүй хүн тээвэр, хэрүүл, зодоон, хилээр шалтгаангүй орилолдож гүйж нэвтэрч байгаа нь бүүр яг хэвээрээ шүү. Алалцаад л гүйлдээд байх юм. Ер нь тийм ч байлгаж чадаж байна л даа тэр дээр байгаа хэдэн нөхөд нь. Нөгөө 69 нь явахаа больж хэдэн жолооч нар нь явуулын карго болсон гэж буу халж байна.

Тэгээд автобус гаргаад юу өөрчлөгдөв гэж асуулаа л даа?! Тэгсэн өө нөгөө сайхан таньдаг ажил, таньдаг санаа ххэ. Эндээс нэг УИХ-н гишүүн нөхөр гарсан юмаа даа. Тэгсэн тэрний компани нь болж таарлаа. Тэгээд л жилдээ эндээсээ хөөрхөн хэдэн цаас олдог юм байна. Бас болоогүй бүүр хот, орон нутгийн тээврийг хүртэл базах гээд хэдэн амьдралаа зогоож байгаа таксины жолооч нараа замын цагдаа, авто тээврийн хяналттайгаа нийлж байгаад зогсоож торгоод балбаж өгч байна. Тэрүүгээр нь ч бас миний бие явсан юм. За тэгээд өшөө сайхан сонин хачин асууж гарлаа л даа. Хэрэгт дуртай мань яахав боломж олдсон дээр нь мэдэж аваад мэдээлэл хүргэхэд юу нь буруу байхав. Нийт 30 гаран автобус гардаг юм байна. 10 аад нь 3-н Монгол компанийх 20 оод нь Хятад талынх гэнээ. Тэр 3 компани нь УИХ гишүүн Дэ*******, Хилийн дарга, засаг нтрийнх нь юм байхөө. Өдөрт 1 удаа л гарч ордог нийт 45 хүний суудалтай автобус хүний 50¥ юм байна. Тэгээд Монгол компани нь ашгаа Хятадтай 50/50 хуваадаг гэнээ. Хятад автобус нь харин Монголд 10% л татварт нь өгдөг гэнээ. Бас л хаа хаанаа дээрэлхэж, дарлаж байгаа шүү ххэ. Хэдэн нутгийн иргэд нь үнэндээ л хэцүү амьдарч байнаа. Хөлс баастайгаа хутгалдаад хоолныхоо төлөө 30¥ дээр алалцсаар өдрийг бардаг юм байна. Төв нь гэж шороогоороо, яг хэвэндээ. Үнэхээр сэтгэл байсан бол аль хэдий нь өндийгөөд ирэх боломж байсан хэдий ч тэгэхийг үнэндээ хүсэхгүй байгаа нь тодоос тод мэдрэгдлээ. Боомт хот байгаад ч нэмэр алга даа чаавас.

Эрээн рүү ч хүн явахаа больж хов хоосон авах ч юмгүй газар болсон байна лээ. Манайхан ТУРК-г дайлаар морддог болсон сурагтай. За нэг иймэрхүү л сонин хачинтай яваад ирлээ дээ мань хэд чинь” гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 17 цагийн өмнө
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28