"ТООНОТ" рекордсын уран бүтээлч Жэйсон буюу Б.Баяржавхлан "Яг түүн шиг" нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө өөр талуудыг үзэгчдэдээ дэлгэн харуулсаар байна. 2012 онд КУДС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр чамгүй мэдрэмжтэй нэгэн. Нэвтрүүлгийн үеэр дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяасаа нэгэн зэрэг харуулж буй тэрээр энэ зун өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар болжээ.
Түүний харьяалагддаг "ТООНОТ" рекордсын 5 жилийн ой энэ жил тохиож буй. Он гарснаас хойш нам гүмхэн байсан "ТООНОТ"-ынхон тавдугаар сарын 15-нд "TNT" төслөө албан ёсоор нээлээ. Төслийн нээлтийн үеэр "ТООНОТ"-ын хамт олон Монголд анх удаа 7 шинэ дууны клипээ зэрэг цацаж үзэгчдэдээ сюрприз барисан. Энэ үеэр дуучин Жэйсоны "Мартаж чадахгүй" дууны видео клипийг мөн үзэгчдэдээ толилуулжээ.