Говь брэндийн нүүр царай болж, телевизийн реклам, сэтгүүлийн нүүрийг чимэх болсон загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг. Харин түүний эхнэрийг Монголын урдаа барьдаг дизайнеруудын нэг болох Д.Отгонжаргал гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй. Учир нь олны танил бүсгүйчүүд дизайнер Д.Отгонжаргалын урласан хувцасыг л авах гэж хошуурдаг билээ. Загварын ертөнцийг тэдний гэр бүлээр төсөөлж болно.
Тэгвэл чадварлаг хөдөлмөрч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгч Э.Энхболд улс төрийн ажлыг 9 цагт эхэлдэгт бухимдсан бололтой.
Тэрбээр, өөрийн цахим хуудсанд бухимдсан байдалтай нэгэн нийтлэлийг оруулжээ. "Ийм улс төр яг хөгжих үү? Монголын амьдрал 9:00 цагт буюу нар мандсанаас хойш 4 цагийн дараа эхэлж байна. Үйлчилгээний байгууллага 11:00 буюу нар мандсанаас хойш 6 цагийн дараа эхэлж байна. Гэтэл хөгжил дэвшлээрээ тэргүүлж буй улс орнууд наран мандахтайгаа уралдаж ажил амьдралаа эхлүүлдэг" гэв.