Улаанбурхан дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна

Н.ЦАЦРАЛ
2023/05/12

Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Төрөлхийн улаануудын хам шинжийн дарамтын үнэлгээний сургалт” зохион байгуулж байна. ЭМЯ-ны удирдлаган дор ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран Монгол Улс бодлогын хүрээнд улаанбурхны өвчлөлийг таслан зогсоосноо баталгаажуулах, улаануудыг хяналтанд авах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд төрөлхийн улаануудын хам шинж хэрхэн ямар түвшинд байгааг үнэлгэх ажлыг хийж буй юм.

Энэхүү үнэлгээг хийхийн тулд судалгааны багийг сургалтанд хамруулж мэдээллээр хангах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан сургалтын нээлтийн үеэр онцлоод “Томоохон цар тахлын дараа халдварт өвчнүүд сэргэх, дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэл өндөр болдог. Тиймээс бид болзошгүй халдварын дэгдэлтэд бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар улаанбурхан, гахайн хавдар, улаанууд /УГУ/ зэрэг халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын хувь буурсан. Манай улсын хувьд вакцинжуулалт 0,08 хувиар буурсан үзүүлэлт байгаа. Монгол Улс нь улаанбурхан өвчний гаралтыг таслан зогсоосон улс орны нэг. Бид өвчлөлийг таслан зогсоосноо дахин баталгаажуулах ажлыг ойрын хугацаанд дахин хийхээр бэлтгэлээ хангаж байна.ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа юм. Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө улаанууд буюу УГУ-ын вакциныг нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, түүнээсээ болоод төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх тохиолдол бий. Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм” хэмээлээ.

Сургалтын нээлтэд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Миний бие өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсад ажиллахаар ирснээс хойш та бүхний бүх хүүхдийг дархлаажуулалтад хамруулах, улаанбурхан өвчнийг устгасан статусаа хадгалж үлдэхийн төлөө хичээж ажиллаж байгааг харж байна гээд энэхүү сургалтаар дамжуулан төрөлхийн улаануудын дарамтыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох ач холбогдолтой онцолсон.Сургалтанд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалт буюу ялангуяа улаанбурхан, улаануудын тандалт хариуцсан мэргэжилтэн, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төвийн улаанбурхан, улаануудын тандалт хариуцсан ахлах мэргэжилтнүүд ирж судалгааг хэрхэн хийх талаарх зөвлөгөө, зөвлөмжийг өгч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28