Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Катарын нийслэл Доха хотод тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -70 кг жинд Батсуурийн Ням-Эрдэнэ эхний шатанд Америк тивийн аваргын хошой хүрэл медальт АНУ-ын тамирчин Чантал Райтыг цэвэр яллаа.
18 настай Б.Ням-Эрдэнэ хоёрдугаар шатанд олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр барилдаж буй Оросын тамирчин Мадина Таймазоватай учраа таарсан.