Шог зураач Р.Гал-Одын анхны бие даасан үзэсгэлэн “Хаан галерейд” дэлгэгджээ. Үзэхээр ирсэн зочдын тоо олон байгааг дуулгахад таатай байна.
Түүний уран бүтээлээс бүх цаг үеийн Америкийн ерөнхийлөгч нарын хөрөг дүр, дэлхийн болоод Монголын нэр алдартай олны танил хүмүүсийн хөргүүд, улс төр нийгмийн амьдралтай холбоотой шог зургуудыг хүртэл харж болно. Урьд нь Монголын нөхөрсөг шог зургийн түүхэнд хэзээ ч байгаагүй том хэмжээгээр бүтээн зурсан уран бүтээлүүд ч байна.