З.Занабазар эхний ялалтаа авлаа
Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
57 кг-д З.Занабазар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тажикстаны дагестан залуу Сунатулло Бобоевтой барилдлаа. Манай бөх тун хянуур барилдаж, 9:0 ялсан. Дараагийн тойрогт Киргизийн Almaz SMANBEKOV-той барилдана.
Түүний хэсэгт өнгөрсөн Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудыэ ДАШТ-ий шагналт байрын эзэн Казахстаны Рахат Калжан байгаа.