Азербайжаны лигт тоглож буй Б.Батсуурь аваргын төлөө хүч үзнэ
Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх” багийн ахлагч, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Азербайжаны лигт тоглож байна.
Тэрбээр Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионероор очсон гурав дахь тамирчин юм. Б.Батсуурь дөрвөн сар үргэлжилж буй тус улсын лигт багийнхаа хамтаар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, аваргын төлөө тоглохоор шалгарч үлджээ.