ONE championship: Б.Энх-Оргил анхны тулаанаа Адонис Севилленотой хийнэ


"Степпе Арена" мөсөн өргөөнд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд ONE championship холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ. Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм. Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох ОNE Championship-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа. Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд энэ сарын 21-ны өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов. Лумпини стадиумд ONE Fight Night-9 арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа ийн хийх нь ээ. Road to ONE-Mongolia тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон ONE Warrior Serios тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено  бөгөөд сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Адонис Севиллено нь Филиппины олон шилдэг тамирчдаас шалгарч, манай тамирчинтай адилхан гэрээгээр шагнуулсан билээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 6 цагийн өмнө
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 10 цагийн өмнө
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 11 цагийн өмнө