Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Камчаткийн хойгийн Шивелуч галт уул дэлбэрч, үнс нурам нь далайн түвшнээс дээш 20 км хүртэл өндөрт цацагдсан тухай Оросын Шинжлэх Ухааны Академийн Геофизикийн хүрээлэн мэдээлжээ.
Газар хөдлөлтийн идэвхжил орон нутгийн цагаар Мягмар гарагийн шөнийн 12:54 цагт бүртгэгдсэний дараа дэлбэрэлт эхэлсэн байна. Үүнээс хойш 15 цагийн дараа ч галт уул үргэлжлэн дэлбэрсээр байжээ.
Тэнгэрт үнс нурамнаас тогтсон асар том үүл хуралдаж, галт уулаас 90 км зайтай оршдог Усть-Камчатский тосгоны гудамж талбай, автомашинууд үнсэнд дарагдсан байна.