Багшаа буудаж шархдуулсан зургаан настай хүүхдийн ээжид ял оноожээ


АНУ-ын Виржиниа мужийн дээд шүүх өчигдөр багшаа буудаж шархдуулсан зургаан настай хүүхдийн ээжид ял оноожээ. Энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тус мужийн Ньюпорт Ньюс хотын Ричнек бага сургуулийн 25 настай багш Абигали Звернер нэгдүгээр ангийн хүүд буудуулж, шархадсан юм.Supreme Court Returns Virginia Voting District Case to Lower Court - The New York TimesХүүгийн ээж Дежа Тэйлорт хүүхдэдээ хараа хяналт тавиагүй, цэнэгтэй галт зэвсгийг найдвартай хадгалаагүйн улмаас хүүхдэд аюул учруулсан гэх ял оноожээ. Тэйлорын хүү өмнө нь бас сургууль дээрээ бусад хүүхдүүдэд харгис хэрцгий зан авир гаргаж, галт зэвсэг ангидаа авчирч байсан гэнэ. Багш нь энэ талаар сургуулийн захиргаанд анхааруулж байжээ. Өнгөрсөн долоо хоногт багш Звенер анхааруулгыг нь үл хайхарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй сургуулийн удирдлагуудыг шүүхэд өгч, $40 саяыг нэхэмжилсэн юм. Тэрбээр ширээний ард бичиг цаас эмхлэн сууж байх үедээ гар, цээжиндээ буудуулж шархдаж байв. Багш шархадсан ч ангийнхаа хүүхдүүдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж амжжээ. Звенер эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэхдээ дөрвөн удаа мэс засалд орсон байна. Өчигдөр Виржиниа мужийн прокурорууд хүүд ял оноолгүй, харин ээжийг нь яллах шийдвэр гаргажээ. Болсон явдлын дараа Ричнек сургуулийн захирал халагдаж, дэд захирал нь албан тушаалаасаа огцорсон юм.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28