Далай лам Хүүхдийн уруул дээр үнссэнийхээ төлөө уучлалт гуйжээ
Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгт нэгэн арга хэмжээний үеэр хүүхдийн уруул дээр үнссэн бичлэг цахим орчинд таржээ. Бичлэгээс харахад Далай лам хүүгийн уруул дээр үнссэнээс гадна эрүүг нь барьж, духаа нийлүүлж байсан. Уг бичлэг хэзээнийх гэдэг нь тодорхойгүй ч дор хаяж долоо хоног цахим сүлжээгээр тарсан байна.
Тэгвэл Далай ламын албан ёсны твиттер хуудсаар хүүгээс уучлал гуйжээ. "Саяхны арга хэмжээн дээр нэгэн жаал хүү Далай ламыг тэврэхийг хүссэн. Энэ үед Далай ламын хэлсэн үг хүүг эмзэглүүлсэн байж магадгүй тул хүүгээс, түүний ар гэрийнхнээс, дэлхий даяарх олон найз нөхдөөсөө уучлалт гуйж байна. Далай лам олны дунд, тэр байтугай камерын өмнө хүртэл заримдаа хүмүүсээр гэмгүй тоглож, хошигнох нь байдаг. Тэр энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж байна" гэжээ.