МИАТ” ТӨХК-Д 2023 ОНЫ ЗУНЫ НИСЛЭГИЙН ХУГАЦААНД ТҮР АЖИЛЛАХ БҮХЭЭГИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА


“МИАТ” ТӨХК-Д 2023 ОНЫ ЗУНЫ НИСЛЭГИЙН ХУГАЦААНД ТҮР АЖИЛЛАХ БҮХЭЭГИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
May be an image of 6 people, people standing, airplane and text
Ажлын байрны нэр: БҮХЭЭГИЙН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны заавар, стандарт, Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, Агаарын хөлгийн бүхээгт зорчигчдод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой тохиолдлын үед зорчигчдыг авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Англи хэлний мэдлэг: Англи хэлний TOEIC-ийн 500 оноо болон түүнээс дээш байх
Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай
Цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай байх, хувийн зохион байгуулалт сайтай
Ачаалал даах чадвартай
Биеийн өндөр:
Эр: 175-185 см
Эм: 165-175 см
Нас :
Эрэгтэй, эмэгтэй: 21-28
(Жич: Бүхээгийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com вебсайтаас татаж авах)
Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
Англи хэлний TOEIC 500 (шалгалтын хуудас эх хувиар)
Иргэний үнэмлэхний хуулбар
3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
9*12 хэмжээтэй бүтэн биеэр авахуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг)
Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өгөх ба шинжилгээ өгөхдөө бичиг баримттайгаа очих/
Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.
Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2022 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 12-р сарын 05-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО Өчигдөр
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28