Эсэргүүцэлтэй тулгарч байсанч тэд хуримаа хийв
Жүжигчин Ий Сынги болон И Даин нар өнөөдөр хуримаа хийж, гэрлэлтээ батлууллаа. Тэд хуримаа Ганнамд хийсэн юм.
Тэдний хуримыг Солонгосын хөгжөөнт нэвтрүүлгийн алдарт хөтлөгч болох Юү Жэсог хөтөлсөн байна. Уг хурим нь Солонгост хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан хурим билээ. Учир нь И Даины хойд аав олон зуун хүнийг хэдэн арван тэрбум төгрөгөөр луйвардсантай холбоотой юм.
И Даины ээжийг монголчууд Дэ Жан Гум киноны Чой ахайтны дүрээр нь илүүтэй таних билээ. И Даин түүний дунд охин болж 1992 онд мэндэлжээ.