Гуанжоу нисэх буудлын хорио цээрийн шаардлага, нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар - Гуанжоу чиглэлд 2022 оны 8-р сарын 8-ны өдрийн нислэгт тийз худалдан авсан зорчигч Та бүхэн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковид19-ын түргэвчилсэн шинжилгээ өгсөн, сөрөг хариутай байх шаардлагатай болсон.
Энэхүү шинжилгээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас томилсон дараах шинжилгээний лабораторид өгнө.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
Интермэд эмнэлэг