Олон улсын тэшүүрийн тэмцээнээс манай тамирчид 10 медаль хүртжээ
Олон улсын тэшүүрийн холбооны календарьт багтдаг “Sea Open Short Track Trophy” тэмцээн өнгөрөгч амралтын /2023.04.01-02/ өдрүүдэд Сингапурт боллоо.
Монгол, Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Энэтхэг, Сингапур, Малайз, Хонгконг, Тайвань, Вьетнам, Индонези гэсэн 11 орны 120 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн байна. Тус тэмцээнд манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд оролцсон ОУХМ Б.Гэрэлтуяа 3 алт, 1 мөнгөн медаль хүртжээ. Мөн залуучуудын ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 2 мөнгө, 1 хүрэл, Б.Баттулга 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болжээ.