Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд  сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад  “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ. Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас бүтээмж, үр дүнд суурилсан төрийн албаны цогц шинэчлэлийг эхлүүлж байгааг тэмдэглээд, төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэрийг ард иргэдэд хүргэх гүүр, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх манлайлагчид байх ёстойг онцлов. Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5 Ш” ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн албыг цэгцлэх “Шүүр” ажиллагааг зохион байгуулж буй. Хууль зөрчиж, мерит бус зарчмаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх юм. Ажлаа хариуцлагатай,  чин шударгаар хийж буй төрийн албан хаагчид үүнд хамаарахгүй гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.“Алсын хараа-2050” сургалтаас шалгарсан төрийн албан хаагчид баг болж, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг олон нийтэд таниулах  болон “Төлөвлөлт төсөвлөлт” зэрэг төсөл хэрэгжүүлэх юм байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 9 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 13 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 29 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 33 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр