БНСУ-ын Гимчёнь хотод зохион байгуулагдсан ОУ-ын Теннисний оноо цуглуулах хосын төрөлд манай улсын тамирчид тэргүүллээ
Талбайн Теннисны эгч дүү хоёр тамирчин Ч.Маралгоо, Ч.Мартаа нар гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд БНСУ-ын Гимчёнь хотод зохион байгуулагдсан олон улсын теннисний холбоо (ITF)-ны 18 хүртлэх насны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлэв.
Эгч дүүс БНСУ-д "J30" ангилалд хосын төрөлд оролцохдоо нийт 4 тоглолт хийсэн юм. Харин ганцаарчилсан төрөлд хоёулаа шилдэг наймд шалгарсан ч хожигдол хүлээжээ.