Инээдмийн баяр: Тэнэгүүдийн баярыг яагаад тэмдэглэх болсон бэ?


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нийг "Инээдмийн баяр - Тэнэгүүдийн өдөр (April Fool's Day, День Смеха - День Дурака)" хэмээн нэрлэж найзууд нэгнийгээ шоглон, бяцхан мэхэлж хөгжилддөг уламжлал дэлхий дахинд тогтжээ. Хууран мэхлэлтээ илчлэхдээ Монголд "Дөрөвдүгээр сарын нэгэн" хэмээдэг бөгөөд ихэвчлэн худал хэлж, пранк хийж буй ажиглагддаг. Зарим улсад энэ өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, томоохон байгууллагууд хуурамч мэдээлэл тараагаад маргааш нь илчилдэг тохиолдол бий. Украины Одесса хотод гэхэд энэ өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай. Хөршүүд, найз нөхдөөрөө энгийнээр, бяцхан тоглох нь дэлхий дахинд түгээмэл юм. Харин хэрхэн, яагаад тэмдэглэдэг болсон нь тодорхой биш. Тэнэгүүдийн өдрийг тэмдэглэх болсонтой холбоотой олон таамаглал бий. Үүнээс хамгийн эртний, боломжит таамгуудыг хүргэе.Таамаглал 1. Английн зохиолч Жеффри Чаусерын 1392 онд гаргасан "Кентерберийн үлгэрүүд" номонд "Гэлэнмаа, Санваартны үлгэр"-т үнэг азарган тахиаг"Syn March bigan thritty dayes and two" хэмээн хуурдаг байна. Уншигчид энэ өгүүлбэрийг "Гуравдугаар сарын 32" буюу дөрөвдүгээр сарын 1-н хэмээн ойлгодог аж. Гэвч Чаусер нь үлгэртээ дөрөвдүгээр сарын 1-ний тухай дурдсан эсэх нь эргэлзээтэй. Орчин үеийн эрдэмтэд түүний үлгэрийг гар бичмэлээс хөрвүүлэхэд алдаа гарсан ба үнэндээ "Syn March was gon" гэж бичсэн хэмээн үздэг байна. Энэ нь гуравдугаар сарын 32 бус тавдугаар сарын 1-ний өдрийг төлөөлөх ба 1381 оны тавдугаар сарын 1-ний өдөр Английн Хоёрдугаар Ричард хаан сүй тавьж байжээ.Таамаглал 2. Францын яруу найрагч Элой Д'Амарвел 1508 онд дөрөвдүгээр сарын 1-нийг "Дөрөвдүгээр сарын тэнэг" хэмээн бичсэн байдаг. Учир нь Европын ихэнх хотууд гуравдугаар сарын 25-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг байсан бол Францын зарим нутагт дөрөвдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байжээ. Харин нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийг тэмдэглэдэг хүмүүс тэднийг дөрөвдүгээр сард тэмдэглэдгээр нь шоолдог байсан аж.Таамаглал 3. Франц улс 1564 онд Жулианы хуанлигаас Грегорийн хуанли руу шилжсэн. Жулианы хуанли болон Хиндү шашны хуанлигаар Шинэ жил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байна. Грегорийн он тооллоор нэгдүгээр сарын 1-нээс Шинэ жилийн баярыг тэмдэглэж эхэлсэн боловч зарим хүмүүс мэдэлгүй өмнөх он тооллоороо тэмдэглэдэг байжээ. Үүнийг нь бусад хүмүүс шоолж "Дөрөвдүгээр сарын тэнэгүүд" хэмээдэг байсан аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 10 цагийн өмнө
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 10 цагийн өмнө
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 15 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 15 цагийн өмнө
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 15 цагийн өмнө
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 16 цагийн өмнө