Н.Дагийсүрэн: Эмчлэх эрхгүй хүнээр хамрандаа имплант суулгуулснаас болж тархи үрэвссэн


Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл хийлээ. "Вера" гоо сайхны эмнэлэгт иргэн Н.Дагийсүрэн 2022 оны 12-р сарын 25-нд хамрын имплант утас хийлгүүлсэн ба үрэвссэнийгээ мэдэлгүй эмчээс зөвлөгөө авч, өвчин намдаах эм уусаар үрэвсэл нь даамжирч  тархи руугаа орсон гэв. Тодруулбал, баруун тархины доор үрэвсэлтэй болж хагалгаанд орох шаардлагатай болжээ. БГД-ийн 1-р хэлтэст хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ч гурван сарын хугацаанд шинжээчийн дүгнэлтийг хүлээж байна гэв. Утас хийлгэсний дараа хөдөө явах болоод тухайн эмчдээ зовууриа хэлэхэд гаднаас нь хараад “Зүгээр, ямар ч асуудалгүй” гэсэн. Дараа нь хөдөө очоод биеийн байдал муудаж хөдөө эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард буцаж ирж хамрынхаа утсыг “Вера” эмнэлгийн захирлаар нь авахуулсан байна. Шөнөдөө унтаж чадахгүй, хамар нь байнга битүүрч, толгой өвдөж, нүдний ухархай руу хатгана, ханиадны шинж тэмдэгтэй ижил байгаа аж. Өвчин намдаах эмээр торгоож байгаа гэв. Мөрдөн байцаалтын явцад мэс засал хийсэн эмч нь эмчлэх эрхгүйг  тогтоож, эмнэлэг нь ч тухайн хүнтэй гэрээ хийгээгүй гэх тайлбарыг өгчээ. Гоо сайхны хагалгаа хийлгүүлэх гэж буй хүмүүс тэр дундаа охид эмэгтэйчүүдэд эмнэлгээ сайн судлахгүй бол дараа нь хариуцлага үүрэх хүн байхгүй, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг санууллаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28