Тбилисийн их дуулгад Монголын 16 тамирчин зодоглоно
Жүдо бөхийн Тбилисийн их дуулга ирэх амралтын өдрүүдэд Гүрж улсад болно. 62 орны 424 тамирчин оролцох тэмцээнд Монголын шигшээ багийн 16 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Багийн бүрэлдэхүүнд МУГТ Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, О.Цэцэнцэнгэл, Г.Наранцэцэг нарын шилдэг тамирчид багтсан байна.