Хагас шигшээ цувралын эхний тоглолтод Металлууд хожлоо
Үндэсний Дээд лигийн плей-оффын хагас шигшээд учраа таарсан Тэнүүн Өлзий Металл болон Завхан Бродерс багуудын цувралын эхний тоглолт өчигдөр боллоо.
Тоглолтод 84-83 харьцаагаар Металлууд ялснаар цувралыг тэргүүлж эхлэв. Металлаас Д.Дэлгэрням 18 оноо, 10 самбартай double-double үзүүлсэн бол Кристофер Блейк 17 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт, О.Доржзовд 19 оноо, 4 самбартайгаар багаа тэргүүллээ.
Бродерсоос Фредерик Лиш, Э.Дөлгөөн, Д.Мөнхтүвшин нарын гурван гол тоглогч 20-оос дэш оноо авсан ч бусад тоглогчдын оноо авалт хангалтгүй байв.
Хоёр баг нэг өдөр өнжөөд лхагва гарагт дахин UG Arena-д уулзана.