В.Ганзориг:“Монгол, Монголизм” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дэлхий даяар хална


Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киноны уран бүтээлчдийг НҮБ урьж, Швейцарын Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд тус киног гаргахаар сонгосон байна.Олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас шилдэг уран бүтээлийн шагнал аваад буй тус киног ийнхүү НҮБ-ийн индрээс дэлхийд танилцуулах болсон нь цаанаа нэгэн том зорилгыг агуулжээ. Энэ нь олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулахаар явдал аж. Энэ талаар өнөөдөр /2023.03.17/ “Трио” уран сайхны киноны найруулагч Д.Баттөмөр, Монголын дауны холбооны тэрүүн В.Ганзориг нар мэдээлэл хийсэн юм.Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг: "НҮБ-аас санаачлан жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр” гэж тэмдэглэдэг. Энгийн хүмүүс хос 23 хромсом буюу нийт 46 хромсомтой байдаг бол дауны хамт шинжийн гол онцлог нь илүү хромсомтой буюу ихэвчлэн 21 дэх хромсом нь хоёр биш 3 байдаг гэсэн үг. Дауны хам шинж нь өвчин биш. Өвчин бол халдварладаг, эдгэрдэг зүйл байдаг бол дауны хам шинж нь эр, эм өнгөн эс анх бүрэлдэж байхад л гардаг билогийн санамсаргүй алдаа, яагаад илүү хромсом үүсдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй. Дауны хам шинжтэй хүмүүсийн бусдаас гол ялгаатай нь IQ буюу оюун санааны хувьд тодорхой хэмжээний хоцрогдолтой байдаг. Дотроо хурц, хөнгөн хэлбэрийн түвшинтэй. Зарим нь энгийн хүүхдүүдээс ялгарахгүй байдаг. Энэ хүүхэд оюуны хоцрогдолтой гэж шууд дүгнэж болохгүй".
 Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлгийг өрнүүлж, “Трио” киногоо гаргах албан ёсны зөвшөөрлийг НҮБ-аас авч чадсан.Үүнийг Монголын кино урлаг, иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн түүхэнд түүх бүтээж байгаа үйл явдал гэж онцолж хэлье.
Англи, Франц болон гадаадын улсуудад бие биеэ доромж утгаар хэлэхдээ “монголизм” гэдэг байдлаар ярьдаг. Бид өөрсдөө Монголд байдаг учраас үүнийг анзаарахгүй байгаа юм. Гадаадад байгаа монголчуудын хувьд албан бусаар дээрх үгийг маш их хэрэглэдэг нь анзаарагддаг. Одоог хүртэл Испанид “Монгол” гэх сэтгүүл байдаг. Энэ нь хүмүүсийг ёжилж, доромж өнгө аястай бичдэг сэтгүүл байдаг. Монголын дауны холбоо, киноны уран бүтээлч, бидний туулийн зорилго бол энэ зүй бус хэрэглээг дэлхий даяар халахаар ажиллаж байгаа. Энэ бол тийм амар ажил биш. Үүнд манай холбоо, Монгол Улс маань дэлхийд манлайлан ажиллаж эхэлж байгаад таатай байна.Бидний хамгийн том зорилго нь НҮБ-ын тусгай тогтоолыг гаргуулах тал дээр ажиллаж байна" гэв.   

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28