Төрийн өмчит уурхайнууд он гарсаар улсад 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна. 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 дахин, төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, газрын тосны экспорт 0.8 сая баррелд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар тус тус өсжээ. Гадаад валютын улсын нөөц 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсчээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна.| Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж байна. "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 09-нөөс хойш нийт таван арилжаа зохион байгуулж, 204.8 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн 37.3 сая доллартай тэнцэх хэмжээний валютаар худалдсан байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 21 минутын өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 19 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 21 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО 23 цагийн өмнө
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2023/09/25