Хатгааны хүнд хэлбэр үүсгэдэг вирусууд тархаж байна


"Эмнэлгүүд ногоон түвшинд шилжиж, түргэвчилсэн тест шаардахаа болино"ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, ковид-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлд өгүүлснээр Ковид 19 цар тахлын тархалт манай улсад буурсаар ногоон түвшинд дөхөж очжээ. 2022.12.21-нээс хойш уг өвчнөөр хүн нас бараагүй, хэд хонож байж нэг тохиолдол илрэх хэмжээнд хүрсэн учир “Ногоон түвшин”-д шилжих саналаа холбогдох байгууллгуудад хүргүүлсэн байна. ХӨСҮТ-ээс одоо дэлхийн жишгийн дагуу эмнэлгийн тусламжийнхаа Цар тахлын дараах тогтвортой байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж ёсоор цаашид ковид 19, томуу, томуу төстийнхөө оношилгоог нэгтгээд хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр тандалтаа хийгээд явж байгаа аж. Мөн ногоон түвшинд шилжсэнээр ЭМБ-аар үйлчлүүлэхэд түргэвчилсэн тест авахгүй гэнэ. Харин томуугийн өвчлөл буураагүй. Эмнэлэгт үзүүлэгсдийн 16, хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хүн нь хатгаатай. Томуугаар өвчилсөн хүний 80 хувь нь 15 хүртэлх насны, тэр дотроо 90 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна. Хатгалгын хүнд хэлбэрийг үүсгэдэг гурван төрлийн вирус хүн амын дунд тархаж байгаа аж. Томуугаас сэргийлэх хамгийн зөв арга бол вакцинд хамрагдах явдал гэнэ. Түүнчлэн салхин цэцэг өвчнөөр 300 хүн өвчилсөн нь тархалтаараа томуугийн дараа хордугаарт орж байгаа ажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 22 цагийн өмнө
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28