Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүнээр Ч.Ганболд сонгогджээ


Монголын Урлагийн Зөвлөл(МУЗ)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны гуравдугаар сарын 2-нд болжээ. Хурлаар тус байгууллагын тэргүүн Н.Жанцанноров үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүд хүлээн авч, шинэ тэргүүнээрээ Чулууны Ганболдыг сонгосон байна. Шинээр сонгогдсон тэргүүн Ч.Ганболд нь Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, “Их урлаг” товчооны санаачлагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн, “ТэнГэр санхүүгийн нэгдэл” болон ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Инээмсэглэлийн Ганболд” хэмээн олонд танигдсан, Монголын соёл урлагийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчдийг олон улсад таниулах талаар арвин туршлагатай нэгэн аж. МУЗ нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, шинжлэх ухааны доктор, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров анх байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл хорь гаруй жил тус байгууллагын тэргүүнээр ажиллаж, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан, 911 гадаад дотоодын хамтрагч, 465 хандивлагч байгууллагатай хамтран ажиллаж, 5,600 гаруй уран бүтээлчийг дэмжин ажиллах үйл явцыг удирдан манлайлж иржээ. Төрийн шагналт Н.Жанцанноров тэргүүний ажлаа өгсөн хэдий ч Удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, МУЗ-ийн Хөтөлбөрийн хороо, Гүйцэтгэх хороонд ажиллан, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн хэмээн Монголын Урлагийн Зөвлөлөөс мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28