Музейн нээлттэй өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей нь нийт 18094 хүн үйлчлүүлжээ


Монгол орон даяар 2023 оны гуравдугаар сарын 1-5-ны хооронд өрнөсөн Музейн нээлттэй өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей нь нийт 18094 үзэгчдэд хүрч үйлчлэв.

2023 гуравдугаар сарын 5-ны өдөр Чингис хаан Үндэсний музейгээр том хүн 1489, хүүхэд 1324, ахмад настан 420, гадаад том хүн 9, тусгай хэрэгцээт иргэн 17, оюутан 171, нийт 3430 иргэн үйлчлүүлэв. Боловсролын хөтөлбөрт 211 хүүхэд хамрагдав. Нийт үзэгчдийн 40 гаруй хувь нь насанд хүрсэн иргэд байлаа.
Музейн хамгаалалтад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн 87 албан хаагч, Эрүүгийн цагдаагийн газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтсийн 3 албан хаагч нийт 4 өдөр үүрэг гүйцэтгэж, хамтран ажиллав.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас “Хамгаалалтын үед гарсан зөрчил дутагдалгүй, үйл ажиллагаатай холбоотой дуудлага, мэдээлэл, хулгай, танхайрах гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй” гэж, мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвөөс “Одоогийн байдлаар гомдол бүртгэгдээгүй” гэж мэдэгдсэн байна. Эдгээр өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн нийт албан хаагчид нягт зохион байгуулалтад орж, тусгай хуваарийн дагуу өндөр ачаалалтай ажиллахдаа хүн төвтэй, тэгш хүртээмжтэй байж, үзэгчдийг төрөл бүрийн соёл, боловсролын арга хэмжээнд хамруулж, цэгцтэй, дэг журамтай, соёлтой үйлчлүүлэхэд санаа тавьж ажиллав. Тухайлбал, 1000 гаруй үзэгчээс сэтгэл ханамжийн судалгаа (ярилцлага, анкет судалгаа) авч, санал хүсэлтийн дэвтэр ажиллуулж, үзэгчдийг музейгээр үйлчлүүлэхийн өмнө музейн ерөнхий танилцуулга, музей үзэх соёлын талаар зөвлөмж өгч ажиллажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28