СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!


“ХУВЬСАЛ” ЦОГОО ДЭЭР Ц.АНАНДБАЗАРЫН ТҮҮХ ДАВТАГДАЖ БАЙНА, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГА!!!Монголчууд уламжлалт ёс заншил, бэлэг дэмбэрэл, бэлэгшээл бүхнээ эрхэмлэн дээдэлдэг улс. Тэр ч утгаараа Сар шинийн өдрүүдэд гарсан элдэв хов жив, сенсаац, хэрэг зөрчлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байгаа биз. Гэхдээ яагаад ч чимээгүй өнгөрөөж болохгүй нэгэн мэдээлэл эдгээр өдрүүдэд цахим орчинд хөвөрлөө. Энэ удаад хуурамч хаяг, эсхүл хэн нэгнийг харлуулах гэсэн ор үндэслэлгүй худал мэдээлэл яавч биш гэдгийг нэр нөлөө бүхий урлагийнхан маань өөрсдөөрөө нотолж байх юм. Хэнд хэрэгтэй гэж хүний ор хөнжил, элдэв асуудлыг дэлгэх вэ дээ. Яах ч аргагүй дээ, жигшсэн дээ, эл бузар бусармаг үйлдэл таслан зогсоогдоосой гэж хүссэн дээ л “бяцхан эр зориг” гарган үнэнийг дэлгэсэн болов уу гэж харж байна. Урлаг хүнийг соён гэгээрүүлж, хүмүүжүүлж, нэгийг бодогдуулж, бодитоор нөлөөлж байдаг. Харин урлагийн хүн бусдад үлгэр дуурайлал болж, мөн л соён гэгээрүүлж, ёс суртахууны хэм хэмжээс болж явдаг.
Гэтэл бидний сайн мэдэх, гавьяатаараа дархлагдсан жүжигчин У.Уранчимэгийн нөхөр продюсер Б.Цоггэрэлийг өөрийн охин шигээ охидтой элдэв асуудал үүсгэж, дарамт үзүүлдэг гэж хэн санах билээ.  Урлагийнхан дундаа төдийгүй Монголчуудад танигдсан хүндтэй гэр бүл хэмээн саяхныг болтол тоож явсан хүмүүс цахим орчинд бухимдлаа илэрхийлэхээс цаашгүй сууна. МАН-д нөлөө бүхий Б.Цоггэрэл байна уу, маньд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн хүн байна уу хамаагүй “охид бүсгүйчүүдийг дарамталдаг, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой” энэ асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж, үнэн мөнийг тогтоох учиртай. Эрүүгийн цагдаагийнхан хүртэл цахим орчинд гарч буй мэдээлэлд хяналт тавин хэвлэлийнхнийг дуудаж шалгааж байдгийг бид бүгд мэдэж байгаа. Тэгвэл эх сурвалж нь тодорхой энэ мэт асуудалд яагаад чимээгүй сууна вэ?.УРЛАГИЙН САЛБАРТ ЧИНЬ УЖГИРСАН ХАТИГ ХАГАРАХАД БЭЛЭН БОЛЧИХООД БАЙНА Ч.НОМИН САЙД АА!МУГЖ У.Уранчимэгийн нөхөр Б.Цоггэрэлийг хүмүүс “Хувьсал” Цогоо гэж нэрийдэх нь олонтаа. Энэ нь ч аргагүй. Хувьсал продакшныг үүсгэн байгуулагчийн хувьд ингэж “цоллуулах” нь дамжиггүй.  Мөн тэрбээр Монголын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу өнөөгийн Монголын Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирлын албыг хашдаг.  200 гаруй уран бүтээлчийг хариуцан ажилладаг гэсэн үг. “Би хүнд муу зүйл хийж үзээгүй. Ажилтан болгонтойгоо тулж харьцахыг хүсдэг. Би нэр хүнд гэдэг зүйлийг л асар их чухалчилдаг. Үндэсний их урлагийн театрын дарга муухайгаар яригдаж болохгүй. Эмэгтэйчүүдтэй ярьж сууж тайтгардаг. Эмэгтэй хүн, эх хүнийг дээдэлдэг. Эмэгтэй хүнд хатуу хандаж үзээгүй” гэхчлэн одоогоос хоёр, гуравхан жилийн өмнө шар тос лугаа гоё сайхан үгтэй ярилцлагыг нэгэн сэтгүүлд өгсөн байдаг.
Харамсалтай нь бодит байдал дээрээ түүнийг эдгээр үгс шигээ хүн биш гэдгийг урлагийн залуухан охид гэрчилжээ.Гол асуудал. Битүүний өдөр байна уу даа, СТА, жүжигчин Т.Алтантуяа өөрийн нүүр номондоо Б.Цоггэрэлийн талаарх мэдээллийг дэлгэв. Тэрбээр зохиолч Х.Тэргэлийн олонд дэлгэсэн мэдээллийг байршуулж, цагдаагийн байгууллага гарч буй мэдээллийн дагуу шалгах ёстой гэхчлэн бухимдлаа илэрхийлжээ. Энэ бол хүний мууд дурлаж байгаа аль эсвэл элдэв хар, бор амбиц биш. Урлагт хайртай хүний үйлдэл гэж дүгнэмээр байна.
Тэгвэл зохиолч Х.Тэргэл “ОЮУНЫ ХУЛГАЙЧ, ШАР СЭМЖИЛСЭН ЭР ЭМС, ХУУРАМБААНУУД МААНЬ БҮГД ГАВЬЯАТУУД” гарчигтай хулгайч, охид бүсгүйчүүдийг хүчинддэг, гаж донтон гэх утгатай нэлээн ноцтой мэдээлэл байршуулсан байдаг. Хамгийн гол нь тэрээр зүгээр нэг сэтгэгдлээ биччихээгүй, охид бүсгүйчүүдийн хэлж ярьсныг баримт болгоод хавсарсан байгаа юм. Ийм ноцтой, ёсзүйгүй, бусармаг, хүний эрхэд халдсан зүйл дэлгэгдчихээд байхад хуулийн байгууллага нүдээ аниж, чихээ таглаад суухгүй байх гэж найдаж байна. Улстөрчид нь сонгогч олныг төлөөлж байж хулгай хийж, худал хэлж, хүчин, садар самуун элдэв хэрэгт холбогдож байгаа өнөө цагт ядаж урлагийнхан соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж нэр цэвэр байгаасай. Аль ч салбарт хариуцлагыг чангатгаж, ёсзүйтэй, хүнлэг байдлыг сахиулж төрийн дээр гарчихсан энэ мэт бусармаг үйлдлийг таслан зогсоох ёстой. Соёлын салбарт чинь ужгирсан хатиг, идээ бээр хагарахад бэлэн болчихоод байна Ч.Номин сайд аа. Та энэ асуудалд “хувь хүний асуудал” гэж өнгөц хандаж, Монголын ирээдүй болсон, урлагийн залгамж халаа охид бүсгүйчүүдийн голыг харлуулахгүй юм байгаа биз дээ!.Бид асуудлын мөрөөр холбогдох эх сурвалжуудын мэдээллийг эргэн хүргэх болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28