Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ. Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдаж байгаа бол БНСУ нь кино болон дуу хөгжмийн салбарын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсын нэг юм.
Иймд, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уран бүтээлчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн урлагийн байгууллага хооронд шууд харилцаа холбоог нэмэгдүүлэхэд хоёр улсын яамд түлхүү анхаарч, уран бүтээлчдийг сургах, солилцох зэрэг үйл ажиллагааг дэмжих замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрийн онцлогт нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд мөн соёл урлагийн байгууллагын төлөөлөгчид болон соёл, урлагийн салбарын дээд хэмжээний харилцан айлчлалыг нэмэгдүүлэхээр тохирч, мэргэжлийн байгууллагууд болох театр, музей, номын сан, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллана. Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин Соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёр улсын соёлын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гёнханаас хүслээ. Мөн айлчлалын хүрээнд Соёлын яам нь БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлж, БНСУ-ын Ажлын хэсгийнхнийг Улаанбаатар хотод хүлээн авахаар болов. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн номын сан болгохоор төлөвлөж байна. Цаашид БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Монгол Улсын Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28