Улсын хэмжээнд 7678 хүүхдийн 27 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй байна


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье”, “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяныг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өсөж хүмүүжих, сурч боловсрох суурь эрхийг зөрчиж буй. Тиймээс хүүхдийн тэтгэлэг төлөлтийг сайжруулах, шүүхийн шийдвэрийг даган биелүүлэх иргэд, эцэг эхийн ухамсрыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас тус ажлыг эрчимжүүлэх хүрээнд дээрх аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм. Улсын хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн нийт 12690 гүйцэтгэх баримт бичгийн 30.4 тэрбум төгрөгөөс 149 гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 7678 хүүхдийн 27.7 тэрбум төгрөгийн тэтгэлгийн төлөгдөөгүй, хуримтлал үүсжээ. Төлөгдөхгүй байгаа шалтгаан нөхцөлийг авч үзвэл төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй буюу хөрөнгө, орлого тогтоогдохгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн зэргээс шалтгаалан шүүхийн шийдвэрийн бодит биелэлт хангалтгүй байгаа юм. Эх сурвалж: ШШГЕГ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28