“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг нээлттэй худалдахаар бэлтгэж байна


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо найман удаа хуралдаж, 16 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин мэдээллийн эхэнд тэмдэглэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд томоохон төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн зохицуулалтуудыг холбогдох хууль, тогтоомжид тусгах талаар Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Ингэснээр Төрийн банк болон “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгож, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд: 1.Хууль, эрх зүйн чиглэлээр: УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүнд болон Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүнтэй холбогдуулан дээрх үйлдвэрлэлд хамаарах салбар, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хүнд болон Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2023 оны чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулж, дээрх салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, дэмжихтэй холбоотойгоор одоо үйлчилж байгаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн давхардлыг арилгахтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөсөн байна. 2.Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих талаар: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх бүсүүдийг тодорхойлох асуудлыг ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцэх юм байна. Үүнд;
  • Одоо байгаа үйлдвэрийн бааз, түүхий эдийн нөөцөд түшиглэн Дорноговь аймгийн “Алтан ширээт”, “Гэрэлт говь” зэрэг аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэх,
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах,
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймагт мах боловсруулах болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдийг кластерын чиглэлээр хөгжүүлэх,
  • Баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг хийх “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах,
  • Уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулдаг болох,
  • Төрийн өмчийн болон орон нутгийн оролцоотой компаниудын үр ашгийг тооцож, менежментийг сайжруулахад хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн болгох, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах юм байна.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлж ажилласнаар эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжиж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох, аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос гаргах бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин танилцуулав. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28