МОНГОЛ ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ харьцах ханш сулаараа дэлхийд 14 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА
Монгол төгрөгийн ам.долларын эсрэг ханшийг дэлхийн бусад улсуудын үндэсний валютын ханштай сүүлийн байдлаар харьцууллаа.
Ингэхэд хамгийн сул ханштай валютуудын арван дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Хамгийн сул ханштай валют нь Венесуэлийн боливар, Ираны риал болжээ.
Эдгээрийн нэг ам. доллартой тэнцэх ханш 2,109,824 ба 41,924 байна. Харьцуулбал Монгол төгрөгийн ханш 3,458 байгаа юм.
Манай улсын үндэсний валюттай хамгийн ойролцоо ханштай валют нь Уганда улсын шиллинг (3,678) байна.