Хакүхо аваргын унаган шавь 19 настай хүү макүшита зиндаанд түрүүлжээ
Японы мэргэжлийн сүмогийн өвлийн тэмцээн Хацү баше өчигдөр озэки Такакейшёогийн ялалтаар өндөрлөлөө. Тэрбээр Эзэн хааны цомыг гурав дахиа хүртэж буй нь энэ юм.
Цом гардаж авсны дараах ярилцлагадаа озэки “гэрлэснээс хойших анхны түрүү учир их баяртай байна“ гэж ярьжээ. Хадам аав озэки Хокутэний амжилтыг давсандаа бас их баярлаж байгаагаа тэрбээр хэлсэн байна. Озэки Хокутэн нь Эзэн хааны цомыг хоёр удаа хүртэж байсан аж.
Кирибаяма техниктэй бөхийн шагнал, Котошёохо дайчин бөхийн тусгай шагнал хүртжээ.
Монгол бөхчүүдийн тухайд, 19 настай монгол хүү Казэноуми хамгийн доод зиндаа болох жонокүчид түрүүлсэн байна.
Мөн Хакухо аваргын гарын шавь 19 настай Отиай хэмээх хүү өрсөлдөөн хамгийн ширүүн гэгддэг макүшитад түрүүлжээ.