Монгол Улс КОВИД-19 цар тахалтай тэмцэхийн тулд гурван жилийн хугацаанд 11.2 ИХ НАЯД төгрөг зарцуулжээ


Үндэсний аудитын газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг холбогдох байгууллагуудыг хамруулан хийжээ. Тодруулбал, Засгийн газар, ЗГХЭГ, Улсын Онцгой Комисс, Сангийн Яам, Эрүүл Мэндийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, дүүрэг, өрхийн Эрүүл Мэндийн Төвийг хамруулсан байна. Улсын Онцгой Комиссоос аудитаар баталгаажсан тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
 Монгол Улсын Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж
  • 2020 онд 4.4 их наяд
  • 2021 онд 5.2 их наяд,
  • 2022 онд 1.6 их наяд,
нийт 11.2 их наяд төгрөг зарцуулсан байна.
Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулжээ. Тухайлбал,

Иргэдийн орлогыг хамгаалахад:

2020-2021 онд 2.6 их наяд төгрөгийг зарцуулсны
  • 2 тэрбум 167.6 сая төгрөгийг хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд,
  • халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 273.5 тэрбум,
  • малчин айл өрхөд ноосны урамшуулал олгоход 174.9 тэрбум, хүнсний талоны үнийг дүнг нэмэгдүүлэхэд 20.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад:

Зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг задалбал
  • эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдэд 1.01 их наяд,
  • дархлаажуулалтын аянд 111.7 тэрбум,
  • ЗГНС, ЗДНС-аас бэлэн байдлыг хангуулахад 39.9 тэрбум,
  • ЕБС, цэцэрлэгт ашиглагдах хүнсний материалыг зорилтот бүлэгт тараахад 1.2 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ.

Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхэд:

Зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задалбал:
  • төсвийн орлогын тасалдлыг гадаад эх үүсвэрээс нөхөж санхүүжүүлэхэд 2.1 их наяд,
  • цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийг чөлөөлөхөд 1.03 их наяд,
  • хатуу хөл хорио үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход 997.9 тэрбум,
  • хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвар, импортын барааны НӨАТ-с чөлөөлөхөд 202.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
2022 онд Цар тахлын үед 2020-2021 онд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ 2022 онд үргэлжлүүлсэн. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн Газрын 167 дугаар тогтоолын дагуу
  • хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.2 их наяд төгрөг,
  • нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж сар бүр 288 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан 83.2 тэрбум төгрөг,
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 410 дугаар тогтоолын дагуу тодорхой шаардлагыг хангасан айл өрхийн цахилгаан, эрчим хүчний зардлыг 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төр хариуцах болсонтой холбогдуулан 70.3 тэрбум төгрөгийн зардал тус тус гарсан байна.
Аудитын дээрх дүгнэлтийн талаар танилцуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан "Дөрвөн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон" гэлээ.   Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28