Ж.Ганбаатар: АИ-92 шатахууны татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл тэглэнэ


УИХ-ын чуулган үргэлжилж байна. "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд холбогдох бүхий л эрхийг Засгийн газарт өгөх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Улмаар импортын барааны гаалийн татварт нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:-Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ. Хоёрдугаарт, газрын тосны үнэ Оросод багассан байхад манай улс хэт өндөр үнээр авч байна гэж ярьж байна. Хэр үнэн бэ. Гуравдугаарт, хуурамч шатахууны асуудал дахин хөндөгдөж байна. Гурав дах заалтын дагуу газрын тосны бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж буй нь чанаргүй хуурамч шатахуун орж ирэх үүдийг нээв үү?УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:-Гуравдугаар заалт нь АИ-92-оос бусад бүтээгдэхүүний татварыг байнга таван хувь байлгана гэсэн үг. Харин Засгийн газарт зөвхөн АИ-92-ийн гаалийн татварыг 0-5 хувийн хэлбэлзэлтэй болгох эрхийг өгнө. Түүнээс биш бусдынх нь татварыг хэвээр үргэлжлүүлж байгаа. Хоёрдугаарт, Оросод теехий нефтийн үнэ буурч байгаа. Эцсийн бүтээгдэхүүнийх нь үнэ буураагүй. Манайх эцсийн бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг. Роснефтьтэй хийсэн хэлцлийн ачаар бага үнээр нефть худалдан авч байгаа. Гуравдугаарт, газрын тосны үйлдвэрийн асуудал хэвийн үргэлжилж байгаа. Тендерт шалгарсан Хятадын компани ажлаа хийж байгаа.УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:-Орж ирж буй асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Засгийн газарт АИ-92-ын татварыг тэглэх зөвшөөрлийг хэр хугацаатайгаар оруулж ирж байгаа вэ. Хоёрдугаарт, татварыг нь тэг байлгар уу, эсвэл зах зээлээ дагаж 0-5-ын хооронд интервалтай байх уу. Үнэ буурахгүй гэж ойлгож болох уу?УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:-Хугацааны хувьд 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл АИ-92-ын татварыг тэглэнэ хэмээн заасан. Татварыг Засгийн газар өөрийн шийдвэрээр 0-5-ын хооронд хэлбэлзүүлж болно. Энэ нь үнэ буурахгүй болон өсгөхгүй байх арга гэдгийг хэлье. Тиймээс энэ үнийг тогтвортой байлгахаар барьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хятад хилээ нээснээр түүхий эдийн үнэ өсөж байна. Оросод үнэ буурч байгаа ч дэлхийн зах зээлд цаашид өсөх хандлагатай байгаа.УИХ-ын гишүүн С.Чинзориг:-УУХҮЯ зөвхөн АИ-92 шатахуундаа анхаарч байгаа юм биш үү. Орон нутгийн иргэдийн дийлэнх нь дизель түлш хэрэглэдэг. Гэтэл оруулж ирсэн хуульд нь дизель түлшний татварыг таван хувь хэвээр нь байлгаж байна. Хот хөдөөгөөр иргэдээ ялгаж байна. Дизелийн үнийг тогтворжуулахад ямар арга хэмжээ авах вэ?УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:-Засгийн газар үүнийг сайн анхаарч байгаа. Мэдэхгүй байгаа бол сайн сонсоод аваарай. Ерөнхий сайд ОХУ-д айлчлахдаа дизель түлшийг зах зээлийн үнээс 10 хувиар бага үнээр татан авахаар болсон. Үүнийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Роснефтьтэй гэрээ байгуулсан. ОХУ-ын зохих түвшний хүмүүс манайд айлчилж байгаа. 23.00 цагт Ерөнхий сайдтай уулзана. Энэ уулзалтаар бид дизель түлшний асуудлыг ярилцана.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28